📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Өчигдөр нойл ороод Н.Учралд загнуулж, өнөөдөр нойл орохдоо Энхтүвшинд тонгоруулсан Т.Даваадалай гэж хэн бэ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Түмэндалайн Даваадалай ойрын өдрүүдэд Ордон орох бүртээ загнуулах боллоо.

Туулын хурдны замын эсэргүүцэлтэй үед тэрээр өөрөө мөн бусдыг үл тоох харилцаа хандлага гарган шүүмжлэлд өртсөөр байгаа юм.

Тухайлбал, өчигдөр Ерөнхий сайд Н.Учралд загнуулсан бол өнөөдөр түүнийг УИХ-ын гишүүн шарк Энхтүвшин тонгорч унагалаа. 

Т.Даваадалай нь инженер мэргэжилтэй, 2006-2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Санкт-Петербургийн Зам Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. 2015-2017 онд Австралид менежмент мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ.

 Түүний ажилласан байдал:

• 2011-2015 онд Улаанбаатар төмөр замын ХНН-ийн туслах машинч, засварын хүлээн авагч, машинч, засварын инженер

• 2016 онд “UniCar” старт-ап үүсгэн байгуулагч

• 2017 онд “Батс-Өргөө” ХХК-ийн ОТ сайт менежер

• 2018 онд “Аплайс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер

• 2020 онд “Дава Бизнес Консалтинг” ХХК-ийн захирал

• 2020 онд “NCСS ХХК”-ийн ОТ төслийн менежер

• 2019-2021 онд “Вагнер Ази” ХХК-ийн  техникийн зөвлөх багийн менежер

• 2021 оноос  “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал

• 2022 оноос “Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байсан  аж. 

 

 

Таг: Улс төр

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ