📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

ХДХВ-ийн эмчилгээнд нөлөөлөх нэгэн шинэ аргыг Австралийн эрдэмтэд нээжээ

Австралийн Peter Doherty Institute for Infection and Immunity-ийн эрдэмтэд ХДХВ вирусийг эсийн дотор нуугдсан вирусыг илрүүлэх шинэ аргыг боловсруулжээ. Судалгааг доктор Paula Cevaal болон түүний баг удирдан гүйцэтгэсэн байна.

ХДХВ-ийн хамгийн том бэрхшээл нь вирус дархлааны цагаан эсүүдэд нуугдан үлддэг тул эмчилгээ бүрэн устгах боломжгүй байдаг аж. Харин судлаачид COVID-19 вакцинд ашиглагдсан mRNA технологийг ашиглан эдгээр нуугдсан вирусийг "ил гаргах" боломжтойг лабораторийн түвшинд харуулжээ.

Судалгааны үр дүнг шинжлэх ухааны нэр хүндтэй Nature Communications сэтгүүлд нийтэлсэн бөгөөд энэ нь ХДХВ-ийг бүрэн эмчлэх замд гарсан хамгийн ирээдүйтэй ахицуудын нэг гэж үнэлэгдэж байна. Гэхдээ одоогоор хүний биед туршигдаагүй бөгөөд дараагийн шатны судалгаанууд шаардлагатай хэвээр байна.

Өнөөдөр дэлхий дээр бараг 40 сая хүн ХДХВ-тэй амьдарч байна. Энэ нээлт тэдний хувьд бүрэн эмчилгээ рүү ойртсон томоохон найдвар болж байна.

Эх сурвалж: Time.com

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

22 цаг

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ