Orion хөлгөөр сар тойрон ниссэн сансрын нисгэгчид аюулгүйгээр Дэлхийд буцаж ирж, Номхон далайд амжилттай усан буулт хийлээ. Аврах багийнхан шуурхай ажиллаж, багийнхныг эсэн мэнд гарган авсан байна.
Дараа нь нисгэгчдийг АНУ-ын Тэнгисийн цэргийн USS John P. Murtha хөлөг рүү шилжүүлж, анхан шатны эрүүл мэндийн үзлэг хийжээ. Тэд тэргэнцэр ашиглалгүй өөрсдөө алхаж гарч ирсэн нь биеийн байдал сайн байгааг харуулсан юм.
Энэхүү түүхэн аяллыг удирдсан Reid Wiseman болон Канадын сансрын нисгэгч Jeremy Hansen нарын баг даалгавраа бүрэн амжилттай биелүүлжээ.
Artemis II mission ийнхүү амжилттай өндөрлөж, хүн төрөлхтөн сарыг дахин зорих дараагийн том алхамдаа ойртлоо

Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!