Кенийн Накуру мужид байрлах охидын дотуур байранд пүрэв гарагийн шөнө гал гарч, 16 хүүхэд амиа алдаж, 79 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн байна.
Ослын тухай мэдээлснээр гал орон нутгийн цагаар шөнийн 01:00 цагийн өмнө Utumishi Girls Academy-д гарсан бөгөөд нийслэл Найроби хотоос хойд зүгт ойролцоогоор 120 км зайд байрладаг байна.
William Ruto энэ эмгэнэлт явдлыг “аймшигт трагеди” хэмээн нэрлэж, хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.
Галын улмаас дотуур байрны цонх хагарч, хана харласан, дээвэр нурсан байдалтай үлдсэн бөгөөд аврах ажиллагаа ойролцоогоор 45 минут үргэлжилсэн байна.
Одоогоор сурагчдын зарим нь сураггүй байгаа бөгөөд эцэг эхчүүд эмнэлэг, ослын газарт хүүхдүүдээ хайж байгаа аж. Нэгэн ээжийн хэлснээр түүний 18 настай охин одоогоор олдоогүй байна.
Кени улсад дотуур байрны гал түймэр өмнө нь ч олон удаа гарч байсан бөгөөд аюулгүй байдлын стандарт хангалтгүй байгааг шинжээчид онцолдог. Засгийн газар 2024 оноос хойш аюулгүй байдлын шаардлага хангаагүй 350 гаруй сургуулийг түр хаасан байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!