АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх шинэ шатны хэлэлцээ даваа гарагт эхэлнэ гэж мэдэгдлээ. Тэрээр өмнө нь Ираны эсрэг “асар том” цохилт өгөхөөр бэлтгэж байсан ч хэлэлцээрийн боломж гарсан тул цэргийн ажиллагаагаа түр зогсоосон гэжээ.
Трамп “Иран болон Ойрхи Дорнод дахь АНУ-ын холбоотнууд халдлагыг хойшлуулахыг хүссэн. Учир нь тохиролцооны үндсэн хүрээ аль хэдийн бүрдсэн” хэмээн мэдэгдсэн байна.
Гэвч Ираны тал Трампын мэдэгдлийг няцааж, АНУ-ын цохилтыг зогсоох хүсэлт гаргаагүй гэжээ. Тегеран өмнө нь АНУ-ын аливаа заналхийллийг бодит аюул гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.
Трамп хэлэлцээний хугацаа, байршил болон оролцогчдын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч “хүмүүсийг алахыг хүсэхгүй байна, дипломат шийдлийг эрэлхийлж байна” гэж онцоллоо.
Түүний мэдэгдлийн дараа дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч, Брент маркийн нефть ойролцоогоор 4.5 хувиар хямдарсан байна. Учир нь дэлхийн нефть, шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн чухал гарц болох Ормузын хоолойгоор тээвэрлэлт саатах эрсдэл буурсан гэж хөрөнгө оруулагчид үзжээ.
Одоогоор АНУ, Ираны хооронд хэдэн сар үргэлжилсэн мөргөлдөөнийг дипломат аргаар зогсоох боломж тодорхойгүй хэвээр байна. Трамп өмнө нь Ираны эсрэг хатуу мэдэгдлүүд хийж байсан ч хэлэлцээр хийх боломжийг нээлттэй үлдээж ирсэн юм.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!