Орон нутгийн замын нэвтрэх постуудад нэг удаадаа 1000 төгрөгийн хураамж авдаг үүнийг 10 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх талаар Зам тээврийн яамнаас мэдээллээд байгаа билээ.
Энэхүү шийдвэр нь иргэдийн дунд олон асуулт, шүүмжлэл дагуулж байна. Төрийн байгууллагууд замын засвар, арчлалтын зардал нэмэгдсэн, замын сангийн хөрөнгө хүрэлцэхгүй байгаа зэрэг шалтгаан тайлбарлаж байгаа ч өмнө нь 1,000 төгрөг байсан хураамжийг 10 дахин нэмэгдүүлэх нь хэр үндэслэлтэй вэ гэдэг асуудал тавигдаж байгаа юм.
Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхдээ бодит тооцоо, судалгаа, зарцуулалтын ил тод байдлыг хангах ёстой. Нэмэгдсэн төлбөр нь яг ямар үр дүн авчрах, иргэдэд хэрхэн өгөөжтэй байх талаар тодорхой мэдээлэл шаардлагатай байгаа юм.
Хэт өндөр үнээр нэмсэн болон хэрхэн зарцуулах тайлбар тооцоо байхгүй тул иргэд ийнхүү эсэргүүцэж, энэхүү шийдвэрийг цуцлуулах өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ.
Өргөдөлд гарын үсэг зурах линк: Орон нутгийн замын хураамж 10,000төгрөг болсоныг цуцлах - НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМ
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!