Японы Кумамото муж дахь AEON Mall худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн хоёр ажилтан газар хөдлөлтийн үеэр дэлгүүрээсээ аюулгүй гарч чадсан ч дэлгүүрийн менежер касс хийж байсан хоёр ажилтанг өдрийн кассын орлогыг сейфэнд хийгээгүй байна, орж хий гэжээ.
Ингээд мөнгөө сейфинд хийхээр буцаж ороод амиа алдсан байна. Тэднийг барилга руу буцаж орохыг үүрэгдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, тухайн дэлгүүрийн зүгээс олон нийт болон талийгаачдын ар гэрийнхнээс албан ёсоор уучлал хүсжээ.
Энэхүү хэрэг өнгөрсөн долоо хоногт Кумамото мужид болсон 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа Япон даяар ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Уг гамшгийн улмаас нийт 38 хүн амиа алдсаны долоо нь анхны газар хөдлөлтөөс ойролцоогоор нэг цагийн дараа AEON Mall худалдааны төвд болсон хүчтэй дэлбэрэлтийн үеэр амь үрэгджээ.
Амиа алдсан хүмүүсийн нэг нь 22 настай Куруми Отакэ байсан юм. Тэрээр газар хөдлөлтийн дараа бусад хүмүүсийн хамт барилгаас эсэн мэнд гарсан боловч кассын мөнгийг сейфэнд хийхээр буцаж ороод амиа алдсан байна. Мөн түүнтэй хамт буцаж орсон өөр нэг эмэгтэй ажилтан ч хүчтэй дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан аж.
Компани эхэндээ талийгаач ажилтнууд хувийн эд зүйлээ авахаар сайн дураараа буцаж орсон хэмээн тайлбарлаж байсан ч гэрчүүдийн мэдүүлэг болон ар гэрийнхний мэдээлэл олон нийтэд ил болсны дараа ажилтнуудаас кассны мөнгийг сейфэнд хийхийг хүссэнээ хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ явдал Японд хөдөлмөрийн аюулгүй байдал, онцгой нөхцөлд ажил олгогчийн хариуцлагын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, олон нийт "ямар ч мөнгө хүний амьтай дүйцэхгүй" хэмээн компанийн үйлдлийг эрс буруутган шүүмжилж байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!