Бүйлс (almond) самрыг өдөр бүр хэрэглэх нь үс болон хумсанд эерэг нөлөөтэйг судалгаагаар баталжээ. Самранд биотин, витамин Е болон нэн шаардлагатай өөх тоснууд агуулагддаг.
Эдгээр тэжээллэг бодисууд нь кератин уургийн ялгарлыг идэвхжүүлж, үсний ширхэг болон хумсны толийг бэхжүүлдэг байна.

АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн судалгааны баг 2021 онд өдөр бүр бүйлс самар хэрэглэх нь нүүрний үрчлээг багасгахын зэрэгцээ арьсны пигментаци болон үс, хумсны бүтцэд эергээр нөлөөлдөг болохыг тогтоосон байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!