Хүүхдийн хооллолтод нэрсийг тогтмол оруулах нь дархлаа, хоол боловсруулах тогтолцоог бэхжүүлэх ач холбогдолтой.
АНУ-ын Колорадогийн Их Сургуулийн эрдэмтэд 2018 онд нийтлүүлсэн судалгаагаараа нэрс нь харшил үүсэх эрсдэлийг бууруулж, гэдэсний ашигтай бактерийн өсөлтийг идэвхжүүлдэг болохыг тогтоожээ.
Энэхүү жимсэнд агуулагдах байгалийн антиоксидант болон биологийн идэвхт нэгдлүүд нь хүүхдийн биеийн эсэргүүцлийг дэмжиж, хоол боловсруулах замын үйл ажиллагааг тогтворжуулдаг байна. Хүүхдийг бага насанд нь ийм шим тэжээл бүхий хүнсээр хооллох нь ирээдүйд архаг өвчлөлөөс сэргийлэх бат бөх суурийг бүрдүүлдэг байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!