АНУ-ын Лос-Анжелос хотноо нэгдүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан Цээж тооллын дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 7-15 насны 28 сурагч амжилттай оролцоод эх орондоо иржээ.

Тус тэмцээний насанд хүрэгчдийн /14 наснаас дээш/ ангилалд Нийслэлийн 1-р сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ч.Тэргэлдүүрэн “Grand champion”, Өвөрхангай аймгийн “Мэргэд-цогцолборын 8 дугаар ангийн сурагч Э.Наранбат “Champion” буюу Дэлхийн аварга цолын эзэд болжээ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!