Монголын арилжааны хоёр банк олон улсын зах зээлээс амжилттай санхүүжилт татан төвлөрүүлж, санхүүгийн эх үүсвэрээ төрөлжүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих боломжоо өргөтгөлөө. М банк анх удаа Сингапурын хөрөнгийн бирж (SGX)-ээр дамжуулан 100 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргаж, амжилттай татан төвлөрүүлсэн байна. Уг бондын арилжаа, зохион байгуулалтад J.P. Morgan болон Seaport Global хамтран ажилласан юм. Тус банк уг санхүүжилтийг зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа тэлэх, ялангуяа жижиг, дунд бизнесүүдэд чиглэсэн зээлийн багц, тэр дундаа ногоон зээлийг хөгжүүлэхэд ашиглахаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Голомт банк олон улсад нэр хүндтэй хөрөнгө оруулалтын сан болох Triple Jump-аас 5.8 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийг татан төвлөрүүлжээ. Тус санхүүжилт нь бичил, жижиг, дунд бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн аж ахуй, худалдаа, үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэнэ гэж банкнаас мэдээлэв. Банкнуудын эх үүсвэрийн бүтэц төрөлжсөнөөр бодит эдийн засаг, ялангуяа жижиг, дунд бизнесийг дэмжих зээлийн боломж дунд хугацаанд нэмэгдэх хүлээлт үүсгэж байна.
Арилжааны банкууд олон улсын зах зээлээс санхүүжилт татлаа
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
7 цаг
12 настай охины бүтээсэн агаар шүүгч вирусийг 99% устгаж, бүх сургуулиудад суурилуулж байна
АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) туршихад уг төхөөрөмж нь агаар дахь вирусийн 99 гаруй хувийг устгаж, үнэт...
18 цаг
Э.Наранбат Дэлхийн цээж тооллын "Аврага" цол хүртлээ
АНУ-ын Лос-Анжелес хотод 1-р сарын 18-нд болсон Цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 7-15 насн...
19 цаг
Нэрс хүүхдийг харшлаас сэргийлж гэдэсний ашигтай бактерийг нэмдэг
Нэрс антиоксидантаар баялаг тул багаасаа хэрэглэх нь ирээдүйд архаг өвчнөөс сэргийлэх бат бөх суурь болдог.
19 цаг
Үзсэн киногоо дахин үзэх нь тархийг амрааж, мэдрэлийн системийг тайвшруулдаг
Зөвхөн дурсамж сэргээх төдий зүйл биш бөгөөд "ирээдүй нь тодорхой" байдлаас хүн тайвшрал, аюулгүй мэдрэмж авдаг болохыг...
1 өдөр
СХД-ийн 34 дүгээр хороо усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо
Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!