Японы өдөр тутмын хэвлэлүүдийн нэг болох "Майничи Шимбүн" (The Mainichi Shimbun) сонин 2016 онд байгаль орчныг хамгаалах чиглэлээр "Ногоон сонин" төслийг хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд сониныг 100 хувь биологийн задралд ордог цаас болон ургамлын гаралтай бэхээр хэвлэсэн байна.
Уншигчид сониноо уншиж дуусаад жижиглэн хөрсөнд суулгаж усалснаар цаасанд шингэсэн үрнээс цэцэг болон өвслөг ургамал ургаж, сонин нь "амьд" байгаль болон хувирдгаараа онцлогтой. Орон даяар 4 сая гаруй хувь хэвлэгдсэн энэхүү бүтээлч шийдэл нь хог хаягдлыг бодит утгаар нь бууруулаад зогсохгүй олон нийтэд дахин боловсруулалтын ач холбогдлыг таниулж чадсан юм.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!