Замын-Үүдийг авлигаас ангижруулж, хотын статустай болохыг дэмжихээ Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдсэн. Гаалийн байцаагч нарын 80 хувийг сэлгэн ажиллулах замаар ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхээр болжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална. Жишээ нь Замын Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентгэн дээр тавхан хүн ээлжилж ажиллаж буй нь тун хангалтгүй. Дор хаяж 15-20 хүн бэлтгэж, сэлгэж ажиллуулах шаардлагатай. Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт ч эрчимтэй өрнөж буй. Тиймээс худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд анхааралдаа авч буйгаа илэрхийлэв. Тиймээс Замын-Үүд сумын удирдлагуудад ирэх зургаадугаар сарын 01-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусах хугацаатай үүрэг өглөө.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Замын-Үүдийн гаалийн байцаагч нарын 80 хувийг сэлгэн ажиллуулна
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
7 цаг
12 настай охины бүтээсэн агаар шүүгч вирусийг 99% устгаж, бүх сургуулиудад суурилуулж байна
АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) туршихад уг төхөөрөмж нь агаар дахь вирусийн 99 гаруй хувийг устгаж, үнэт...
18 цаг
Э.Наранбат Дэлхийн цээж тооллын "Аврага" цол хүртлээ
АНУ-ын Лос-Анжелес хотод 1-р сарын 18-нд болсон Цээж тооллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 7-15 насн...
19 цаг
Нэрс хүүхдийг харшлаас сэргийлж гэдэсний ашигтай бактерийг нэмдэг
Нэрс антиоксидантаар баялаг тул багаасаа хэрэглэх нь ирээдүйд архаг өвчнөөс сэргийлэх бат бөх суурь болдог.
19 цаг
Үзсэн киногоо дахин үзэх нь тархийг амрааж, мэдрэлийн системийг тайвшруулдаг
Зөвхөн дурсамж сэргээх төдий зүйл биш бөгөөд "ирээдүй нь тодорхой" байдлаас хүн тайвшрал, аюулгүй мэдрэмж авдаг болохыг...
1 өдөр
СХД-ийн 34 дүгээр хороо усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо
Орбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!