Нимбэг болон зөгийн балын нэгдлүүд нь элгийг хоргүйжүүлэх үйл явцыг дэмжиж, өөх тосны солилцоог зохицуулан үрэвслийг намдаадаг байна. 21 хоногийн турш тогтмол хэрэглэхэд элэгний үйл ажиллагаа сэргэж, хоол боловсруулалт сайжирдаг байна.
Шинжлэх ухааны үндэслэл:
Энэтхэгийн Анагаах Ухааны Хүрээлэн болон Ираны Шираз Анагаах Ухааны Их Сургуулийн эрдэмтэд 2016-2021 оны хооронд хамтарсан судалгааг явуулжээ. Судалгааны үр дүнд зөгийн бал болон нимбэгийн нэгдэл нь элэгний ферментийн (ALT, AST) хэмжээг бууруулж, хуримтлагдсан өөх тосыг хайлуулах идэвхийг нэмэгдүүлж байгааг албан ёсоор баталсан байна.
Энэхүү холимог нь элгэнд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Нимбэгт агуулагддаг Limonene хэмээх бодис нь элэгний хоргүйжүүлэх үйл явцыг дэмждэг бол зөгийн балын антиоксидантууд элэгний эсийг үрэвслээс хамгаалдаг. Нимбэгийн хүчил нь цөс ялгаралтыг идэвхжүүлснээр өөх тосыг задлах процессыг хурдасгаж, элэгний өөхлөлтийг багасгадаг. 21 хоногийн турш тогтмол хэрэглэхэд элэгний ферментүүд тогтворжиж, хоол боловсруулах тогтолцоо бүхэлдээ сэргэдэг байна.
Зөвлөгөө:
Үр дүнтэй байхын тулд дараах дүрэмийг баримтлаарай:
Ус халуун биш, бүлээн (35-40C) байвал зүгээр, учир нь хэт халуун ус зөгийн балын ферментийг устгадаг. 1 аяга бүлээн усанд тал нимбэгний шүүс, 1 цайны халбага байгалийн цэвэр зөгийн бал хийж хутгана.
Өглөө босоод өлөн элгэн дээрээ ууж, 30 минутын дараа өглөөний цайгаа уух нь хамгийн тохиромжтой.
Хэрэв та элэгний өөхлөлтөөс сэргийлж, биеэ хоргүйжүүлэхийг хүсэж байвал маргааш өглөөнөөс "Нимбэг-Зөгийн бал"-ны холимгийг туршаад үзээрэй.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!