Цастай өвөл, тайван байдалд сэтгэл нь хөдөлсөн Канадын сэтгүүлч Монголын тухай уянгын ном бичжээ.
Тэрээр энэхүү номоо сэтгэл, бодрол ухаарлын аялалыг өгүүлсэн ном гэж тодорхойлжээ. Тодруулбал, Монгол орны дүн өвлийн өнгө төрх, нүүдэлчдийн соёлыг сэтгүүлчийн торгон мэдрэмжээр дүрсэлсэн “Улаанбаатарын өвлийн уянга” нэртэй номыг Канадын сэтгүүлч бичжээ.
Жан Фредерик Легаре Тремблэй ихэвчлэн Улаанбаатар хотод нэгдүгээр сарын хүйтэнд ирдэг байна. 2011-2017 оны хооронд урт болон богино хугацаагаар олон удаа ирж байжээ. Хүйтэн өвөл, бараан тэнгэр, агаар зэргийг тэр өөрийн дотоод сэтгэлийн бодрол болгон хувиргасан байна.
Энэ ном нь уламжлалт аяллын тэмдэглэлээс ялгаатай, уламжлалт аялалд дурсамж, адал явдал үйл хөдөлгөөнийг дүрсэлсэн байдаг бол энэ номд уйтгар, ганцаардал, бодолролыг илүү дүрсэлсэн гэжээ. Зохиогч үүнийгээ дотоод сэтгэлийн аялал байсан гэжээ.
Монгол орны өвлийн нөхцөл, цас, хүйтэн, амар тайван байдал зэрэг нь зохиогчийн сэтгэлд их зүйлийг бодогдуулсан байна.
Сэтгүүлч Жан-Фредерик Легаре-Тремблед өмнө нь улс төр, гадаад бодлого, түүх соёл зэрэг сэдвүүдээр нийт 8 ном бичиж байсан бөгөөд анх удаа Монголын тухай бичжээ.
Канадын сэтгүүлч Улаанбаатарт өнгөрүүлсэн мөчүүдээрээ " Улаанбаатарын өвлийн уянга" хэмээх ном бичжээ
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
2 өдөр
Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...
3 өдөр
Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...
4 өдөр
Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...
4 өдөр
АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...
4 өдөр
Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!