📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Түүхэнд анх удаа: “Бүргэдийн баяр” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно

Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал ойролцоогоор 1,000–2,000 жилийн өмнөөс Төв Азийн нүүдэлчдийн дунд үүссэн гэж судлаачид үздэг.
Монголын баруун бүс, ялангуяа Алтай нуруу орчмын ястангууд энэ уламжлалыг өнөө хүртэл хадгалсаар байна. Бүргэдийг анчин болгож сургах нь эр зориг, тэвчээр, ур чадварыг илтгэдэг. Сайн бүргэдчин (беркутчи) нь нийгэмдээ хүндтэй байр суурь эзэлдэг байна.
Монголчууд “Бүргэдийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ жил “Бүргэдийн баяр-2026” арга хэмжээг өргөжүүлж, анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болгон зохион байгуулахаар болсон байна. Тус наадам гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолбор-т болох юм.
Энэхүү баярыг үзэхээр ирж буй жуулчдад уламжлалт хувцас, ан авын ур чадварын үзүүлбэрийг нэг дороос үзэх боломж олгож, нүүдэлчдийн соёлыг дэлхийд таниулах томоохон үйл явдал болох юм.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ