📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Хөвдийг ашиглан хүчилтөрөгч, хоол хүнс гарган авах боломжтойг сансрын туршилтаар баталлаа

Олон улсын сансрын станцын (ОУСС) гадна талд 9 сарын турш ямар ч хамгаалалтгүй байсан хөвд дэлхийд буцаж ирээд хэвийн ургаж эхэлсэн нь шинжлэх ухааны салбарт том нээлт боллоо.
Японы эрдэмтэн Томомичи Фүжитагаар (Tomomichi Fujita) ахлуулсан судалгааны баг уг хөвдийг задгай сансарт 283 хоногийн турш байрлуулж туршсан бөгөөд үр дүнгээ 2025 оны 11-р сард "iScience" сэтгүүлд нийтэлсэн байна.
Туршилтын хугацаанд ургамал агааргүй орчин (вакуум), үхлийн аюулт хэт ягаан туяа болон температурын огцом хэлбэлзэл зэрэг сансрын хамгийн хатуу ширүүн нөхцөлд шууд өртжээ. Хөвд ийм эрс тэс орчинд амьд үлдсэн нууц нь түүний гаднах хатуу бүрхүүл болон аюул тулгарсан үед бодисын солилцоогоо бүрэн зогсоож "ичээнд" ордог байгалийн онцлогтой нь холбоотой юм.
Энэхүү түүхэн нээлт нь хүн төрөлхтөн ирээдүйд Сар болон Ангараг гараг дээр бааз байгуулах төлөвлөгөөнд асар том түлхэц болж байна. Эдгээр тэсвэртэй хөвдийг ашиглан гаргуудын үржил шимгүй хөрсийг боловсруулж, хүчилтөрөгч, хоол хүнс гарган авах хүлэмжийн экосистем байгуулах бүрэн боломжтойг баталлаа.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ