📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

С.Тамираа Уэслианы их сургуулиас авсан тэтгэлээр Монгол залуусын англи хэлийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

Монгол оюутан Санжаажавын Тамираа Монгол залуусын англи хэлний бичгийн ур чадварыг хөгжүүлэх “Nomadvocate Youth Civic Writing Lab” төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилга нь нийгмийн боломж бага, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөө орон нутагт амьдардаг залуучуудад өөрсдийн хоолой, санаа бодлоо илэрхийлэх ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн байна.


С.Тамираа АНУ-ын “Wesleyan University” Уэслианы их сургуульд суралцаж байгаа бөгөөд 2024-2025 оны Оюутны улс төрийн идэвхжилийн сан (PEF)-гийн тэтгэлгийн эзэн болжээ. 2025-2026 оны PEF тэтгэлгээр Уэслианы оюутнууд $5,000 хүртэлх санхүүжилт авах боломжтой байгаа аж. Энэхүү тэтгэлэг нь оюутны иргэний оролцоо, олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон зэрэг үзүүлэлтээр олгогддог байна.
2025 оны зун Улаанбаатар хотод 30 сурагчийг нэг сарын турш ярих бичих, хэлэлцүүлэгт төвлөрсөн сургалтад хамруулсан бол өвлийн онлайн сургалтандаа 180 гаруй сурагч, 20 сайн дурын ажилтныг хамруулжээ. С.Тамираа PEF тэтгэлэгт авсан шагналын мөнгөөрөө энэ төслийн үйл ажиллагаагаа явуулжээ. Тамираа Уэслианд суралцаж эхлэхдээ Монголын сургалтын хөтөлбөрийн ялгаанаас болж өөрийн үзэл бодлоо бичгээр илэрхийлэхэд бэрхшээлтэй тулгарч байсан нь энэхүү төслийг эхлүүлэх шийдвэр гаргахад хүргэсэн байна. Тэрээр 2027 онд Уэслианы их сургуулийг төгсөх бөгөөд энэ төсөл нь цаашид мөн үргэлжлэх юм байна.

Эх сурвалж: www.wesleyan.edu

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ