Хүмүүнлэгийн "Нобелийн шагнал"-ын анхны эзэн: 30,000 хүүхдийг аварсан баатарлаг эмэгтэй
Бурундийн иргэний дайны үеэр Маргерит Баранкице өөрийн амийг үл хайрлан 30,000 орчим хүүхдийг аварч тэдэнд шинэ амьдрал бэлэглэжээ.
Тэрээр дайны үед хүүхдүүдэд зориулан "Maison Shalom" буюу "Амгалангийн гэр" хэмээх төвийг байгуулж, орон гэр, хайр халамж, чанартай боловсрол олгох үйлсэд бүх насаа зориулсан юм.
Түүний энэхүү аугаа энэрэнгүй сэтгэл зүтгэлийг дэлхий дахин өндрөөр үнэлж, хүмүүнлэгийн салбарын "Нобелийн шагнал" гэгддэг "Аврора" (Aurora Prize) шагналын анхны эзнээр 2016 онд тодруулсан билээ. Өдгөө Маргерит Баранкице нь хүн төрөлхтний сайн сайхны төлөөх тэмцэл, эвлэрэл, энэрэнгүй ёсны амьд бэлгэ тэмдэг болон алдаршжээ.
"Аврора" шагнал нь өөрийн амь насаа эрсдэлд оруулан байж бусдын амийг аварсан баатруудыг алдаршуулдаг хүмүүнлэгийн дээд шагнал юм.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!