📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

МИАТ-ын тусгай үүргийн онгоц иргэдээ аван дайны эрсдэлтэй бүсээр ирж байна

Иран, Израилын зэвсэгт мөргөлдөөн хурцадмал байдалд шилжиж, Ойрх Дорнодын бүс нутгууд руу хүртэл пуужин харвах болсон. Мөн Дубайн нисэх буудал руу хоёр ч удаа дроноор халдсан тохиолдол гарсан.
Одоогоор тус бүс нутагт манай улсын 400 гаруй иргэн байгаагаас 200 орчим нь эх орондоо буцах хүсэлтээ гаргаад байна. Гэвч үүссэн нөхцөл байдлын улмаас дэлхийн нийт агаарын тээврийн 50 хувь, Дубайн агаарын тээврийн 80 хувь нь цуцлагдаад байгаа юм.
Харин Засгийн газрын шийдвэрээр МИАТ-ын тусгай үүргийн онгоц иргэдээ авчрахаар өнөө өглөө Дубай руу шууд нислэг үйлдлээ. Улмаар Монголын цагаар 19:40 цагт Дубайгаас эх орныхоо зүг хөөрсөн бөгөөд төлөвлөгөөт цагийн дагуу үүрийн 04:45 цагт эх орондоо газардах хуваарьтай байна.
Зэвсэгт мөргөлдөөний эрсдэлтэй бүст тооцогдож буй Оманы булангийн агаарын замаар МИАТ-ын онгоц иргэдээ аван эх орныхоо зүг нисэж явааг нислэгийн хяналтын аппликейшний энэхүү зургаас харж болно. Олон улсын зарим нислэг энэхүү эрсдэлтэй бүсийг тойрч, зарим нь нислэгээ бүрмөсөн цуцлаад байгаа юм.
Энх тайван эх орондоо сайн яваад ирэхийг нислэгийн баг болон нийт иргэддээ хүсье!
 

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

2 өдөр

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
3 өдөр

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
4 өдөр

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
4 өдөр

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
4 өдөр

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ