📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Ираны 5 хөлбөмбөгчинд Австрали улс виз олгож, хамгаалалтдаа авлаа

 
Австрали улсад болж буй эмэгтэйчүүдийн Азийн цомын тэмцээний үеэр улсынхаа төрийн дууллыг дуулахаас татгалзаж, эсэргүүцэл илэрхийлсэн Ираны шигшээ багийн таван тамирчинд Австралийн засгийн газраас хүмүүнлэгийн виз олгох шийдвэр гаргалаа.
Тэмцээний нээлтийн тоглолтын үеэр багийн ахлагч Захра Ганбари тэргүүтэй тоглогчид төрийн дууллаа дуулалгүй чимээгүй зогссон нь эх оронд нь шуугиан тарьсан юм. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдээр тэднийг "урвагчид" хэмээн цоллож, хатуу шийтгэл хүлээлгэхийг уриалж эхэлжээ.
Үүссэн нөхцөл байдлын улмаас тамирчид Австрали улсаас орогнол хүссэнээр тус улсын дотоод хэргийн сайд Тони Берк 2026 оны 3-р сарын 10-нд таван тоглогчийн визийг шуурхай баталгаажуулж, тэднийг Холбооны цагдаагийн газрын хамгаалалтад авсныг мэдэгдлээ.
Одоогоор нийт долоон хүн орогнол хүсээд байгаа бөгөөд зарим тамирчид ар гэрийнхээ аюулгүй байдалд санаа зовж байгаа ч Австралийн тал шаардлагатай бүх тусламжийг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ