Хоёр минут чин сэтгэлээсээ инээх нь зүрхний эрүүл мэндэд 20 минут гүйсэнтэй адил эерэг нөлөө үзүүлдэг нь тогтоогджээ. Энэ нь өдөр тутмын энгийн баяр хөөр хүний биеийн үйл ажиллагаанд бодитой ашиг тустай болохыг харуулж байна.
American Heart Association судалгааны мэдээлэлд дурдсанаар 2024 онд хийгдсэн туршилтаар инээх үед хүний судас тэлж, цусны эргэлт сайжирдаг болохыг тогтоосон байна. Мөн инээд нь стрессийн дааврыг бууруулж, цусны даралтыг багасгахын зэрэгцээ эндорфин болон азотын ислийн ялгаралтыг нэмэгдүүлснээр судасны үйл ажиллагааг дэмждэг аж.
Өдөр бүр богино хугацаанд хөгжилдөж, эерэг сэтгэл хөдлөлөө нэмэгдүүлэх нь зүрх судасны эрүүл мэндийг хамгаалах энгийн бөгөөд үр дүнтэй арга болохыг судалгааны үр дүн баталж байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!