📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Хий эргэхгүй, байгаа онож зөв сөр, чадахгүй бол суралц

Хүн юуг ч хэзээ ч яаж ч сөрж болно. Хийсвэр зүйлээс салхийг, бодлыг, бороог ч байсан яах вэ дээ. Эсвэл бусдын өөдөөс сөрж, сөргөлдөж, бойкотлож бас болох юм. Байгаа онох нь чухал. Онохгүй бол буруу эргэж ойчоод, шаварт зоогдсон шалз болох вий.

Бүүр цаашлаад улс төр рүү орвол, улс төрд сөрөх гэдэг нь зүгээр нэг эсэргүүцэл биш, харин асуудлыг шийдэх зорилготой байх ёстой. Байгаа оноогүй сөрөлт нь эрх баригчдыг биш, эцэстээ төрийн үйл ажиллагааг гацааж, ард түмэнд л дарамт болж буудаг. Байгаа оноогүй сөрөлтүүдийн чинь тэнэсэн суманд гэмгүй иргэд нь өртөж, шархадсаар олон жил болж байна шүү АН овогт минь. Ажил хийхгүй сөрөх амархан, харин ажил хийж сөрөх л улстөрчийн чансааг харуулдаг юмаа уг нь.

Бодож, бодож УИХ-ын чуулгандаа суухгүй гэж зөрүүдэлдэг чинь яг зөв үү, зүгээр үү нөхдөө. Ардчилсан нам УИХ-д 42 суудал авсан нь ард түмэн та нарыг нэг удаа харья, ажил хийгээд үзүүл гэсний илэрхийлэл. Гэтэл чуулганд суухгүй байна гэдэг чинь хууль батлах, асуудал шийдэх үндсэн ажлаасаа зугтааж байна гэсэн үг. Ингэснээрээ сөрөг хүчээ биш, ар иргэдээ сөрж цаашлаад төрийн үйл ажиллагааг бүхэлд нь гацааж байгаа гавихгүй тэнэглэл шүү.

Парламент бол бойкот хийх газар биш, шийдвэр гаргах газар. Хэрэв шийдвэр гаргах чадваргүй бол сөрөх ч хэрэггүй. Ингэж шалчигнаж гүйж байхаар сөрөг хүчин шиг ажиллаж, хянах, бодлогоор өрсөлдөх хэрэгтэй юм биш үү. Ер нь ямар нэгэн бодлого бий юу та бүхэнд маань.

Дэлхий нийтэд дайны нөлөөгөөр ханшийн савлагаа, эдийн засгийн хямрал нүүрлэж, тэр нь манай оронд шууд нөлөөлөхөд ч бэлэн байна. Ийм эмзэг цаг үед цаг алдахгүй шийдэх нийгэм, эдийн засгийн олон асуудал шилээ даран хүлээсээр. Хаврын хавсарганд эрвийх дэрвийхээрээ эцэж, цуцалгүй амьдралын төлөө зүтгэж буй итгэл хүлээлгэсэн иргэд чинь бүлтийтэл та нарыг харж байна.

Хаврын чуулганаар хэлэлцэгдэх ёстой хуулиуд, гацсан төслүүд бас л та нараас хамаарч улам гацлаа. Улстөрийн оноо авах гэсэн зөрүүд жүжиг чинь улам “тэнэг” харагдуулах вий дээ та нарыг Ардчилсан намын гишүүдээ. Хий эргэхгүй байгаа онооч, хэлбэрээс агуулга чухал. Сөрөг хүчин байх гэдэг нь чуулганаас зугтах биш, харин чуулганы ширээн дээр ялалт байгуулахыг хэлдэг юм аа. Суухгүй сөрөг хүчин бол сөрөг хүчин биш, зүгээр л оролцохоос татгалзсан бүлэг нөхөд шүү.

Нийтлэлч:Н.Ганаа

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

2 өдөр

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
3 өдөр

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
4 өдөр

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
4 өдөр

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
4 өдөр

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ