📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Нүүрсний хулгай илрэхээс айсандаа АН-ын бүлэг ажил хаясан уу

Нөгөө “нүүрсчин” улстөрчдийн асуудал АН-ын гишүүдийн бойкот хоёр бол ерөөсөө л нэг еэвэнгийн хоёр тал ба утга нь бараг нэг зүйл. Шууд хэлбэл, УИХ-д суудалтай АН-ын гишүүд нүүрсчин гишүүдийнхээ булхайг дарахын тулд олны анхаарлыг сарниулах зорилгоор ямар нэгэн шалтаг хэлж чуулган тасалсаар байна.

Хаврын чуулган халуухан болж олон сонсгол давхцаж, Хууль зүйн сайд халуун арга хэмжээ авахаар байсан бүгдийг бойкотлов. Иргэдэд ер нь хэн төрөөс хулгай хийдэггүй, хэн ажлаа сайн хийж, чуулганы хуралдаандаа тасралтгүй сууж, ард түмнээ төлөөлж санал, шийдвэр гаргаж чадаж байгаа вэ гэдэг л чухал.

Гэвч иргэдийн эрх ашиг, тэднийг төлөөлөх сэтгэл нь АН-ын бүлгийн гишүүдэд бараг 15 дахь асуудал бололтой. Үнэндээ чуулгандаа суухгүй байгаа энэ мэт үйлдэл нь нэгнийхээ хулгай, луйврыг нууж, анхаарлыг сарниулах зорилготой байдаг, Нүүрсний хэргээ сарниулахаар ингэж шоу хийж байгаа нь ч олон нийтэд ил тод мэдэгдэж байна.

Учир нь 2025 оны 10-р сард нүүрсний хэрэгт 156 хүн, 3 хуулийн этгээд холбогдож, шүүхэд шилжсэн. Тэдний 5 нь хоригдсон, бусад нь 23,8 тэрбум төгрөг болон 194 мянган ам.долларын хохирлыг улсад нөхөн төлсөн. Одоо 20 хүний хэрэг шүүхэд хэлэлцэгдэх шатанд байна.

Тун удахгүй хэлэлцэгдэх, олон нийтэд ил тод болох ёстой. Энэ этгээдүүд дотор мэдээж АН-ын алдарт нүүрсчид бий. Хэлэлцэгдэх, ил тод болохоос нь өмнө тэд сандарч яаран ажил хаяж, чуулганы хуралдаанаас зугтаад, сураггүй алга болов.

АН-ын бойкот нь зөвхөн эрх баригчдад шахалт үзүүлэх арга бус, эмзэг сэдвүүдээс бултах хэлбэр шүү. УИХ-ын гишүүдийн үүрэг нь хуралдаа сууж, бодлого, авлигын эсрэг асуудлыг хэлэлцэх, гэвч хэлэлцэхээс зугтааж буй үйлдэл нь ойлгомжтой биз. Гишүүд хуралдаа суухгүй байх нь зөвхөн нам хоорондын маргаан биш, харин олон нийтийн өмнө хүлээсэн үүргээсээ ухарч буй хэрэг.

Нийтлэлч: Н.Чимэг

Таг: Улс төр

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

2 өдөр

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
3 өдөр

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
4 өдөр

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
4 өдөр

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
4 өдөр

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ