📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Г.Занданшатар буухдаа юу хэлэв, Н.Учрал яаж ажиллана гэв

Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, түүний оронд Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдон, тамгаа гардан авлаа. Тэдний албан тушаалаа өгөхдөө болон авахдаа хэлсэн гол үгсийг товчлон хүргэж байна.

Г.Занданшатар:

Дэлхийн дэг журам ганхаж, хямралын ирмэгт тулсан амаргүй цаг үед бид дотооддоо талцах биш, хамтдаа сөрөн зогсох цаг ирсэн.

Улс төрийн талцал хэрээс хэтэрч, төрийн шийдвэр гаргалт сааран, үүний хүнд ачаа ард иргэдийн амьдрал дээр шууд бууж байгаад би гүнээ харамсаж байна.

Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэн байх ёсгүй.

Баялгийн дийлэнх өгөөж Монголын ард түмэнд очих ёстой гэдэг хатуу байр сууриа бид тууштай баримталсан.

Нүүрсний хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй, ашиг сонирхлын бүлгүүдтэй ямар нэгэн наймаа, тохироо хийхгүй гэх миний байр суурь хэвээрээ байна.

Албан тушаал мөнх биш, харин Монгол төр мөнх юм.

Төр зогсохгүй, бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой бөгөөд би явж болно, харин шударга үнэний төлөөх тэмцэл хэзээ ч зогсох ёсгүй.

Н.Учрал:

Миний тэргүүлэх Засгийн газар ид шид амлахгүй, эдийн засгийн гайхамшиг бүтээнэ гэж хэлэхгүй.

Үнэнийг үнэнээр нь хэлнэ.

Гадаад ертөнцийг өөрчлөхгүй боловч дотооддоо өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийнэ.

Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөгдөж буй дэлхийд Монголоо хохирол багатай авч үлдэж, хожим хойно хийгээгүй үйлдлийнхээ төлөө харамсахгүйн төлөө ачаагаа үүрнэ.

Дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ.

Эрх чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм.

Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм.

Эрх чөлөөтэй нийгэм эрүүл нээлттэй, иргэндээ итгэдэг төр илүү хүчтэй.

Сандал ширээ булаалддаг бус санал шийдлээ уралдуулдаг бүтээлч Монголыг хамтдаа бүтээцгээе.

 

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 цаг

Туулын хурдны замын ажлыг түр зогсоохыг үүрэг болголоо

Үргэлжлүүлэн яамны холбогдох газрын дарга нар Туулын хурдын замын төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын явц, т...

Туулын хурдны замын ажлыг түр зогсоохыг үүрэг болголоо
1 өдөр

Х.Нямбатарыг огцруулах саналд өнөөдрийн байдлаар 38 мянган иргэн гарын үсэг зурав, гарын үсэг хэд хүрвэл ЗГ анхаарах вэ

Хэрэв гарын үсэг 50 мянга ба түүнээс дээш гарвал огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцэх магадлал өндөр...

Х.Нямбатарыг огцруулах саналд өнөөдрийн байдлаар 38 мянган иргэн гарын үсэг зурав, гарын үсэг хэд хүрвэл ЗГ анхаарах вэ
2 өдөр

Амьдралын утга учир: Франклын гүнзгий эргэцүүлэл

Виктор Франклын хувьд хүнийг гол хөдөлгөгч хүч бол таашаал биш, эрх мэдэл, хүч чадалд тэмүүлэх хүсэл ч биш харин амьдрал...

Амьдралын утга учир: Франклын гүнзгий эргэцүүлэл
2 өдөр

Панчийн түүх 130 мянган ам.долларын хандив цуглуулав

Бүх сан амьтны амьдрах орчныг сайжруулахад зарцуулагдах бөгөөд Punch-ийн өөрийн, түүнчлэн ерөнхий байгууламжийн менежмен...

Панчийн түүх 130 мянган ам.долларын хандив цуглуулав
2 өдөр

Ажилтан, ажил олгогч хоёр сэтгэл дундуур бол өөрчлөлтийг эхлүүлэх хэрэгтэй

Ажилтан нь хийж буй ажлаасаа утга учир, үнэ цэнийг мэдрэхгүй байгаа бол... Хэн нэгэн нь зориг гаргаж өөрчлөлтийг эхлүүл...

Ажилтан, ажил олгогч хоёр сэтгэл дундуур бол өөрчлөлтийг эхлүүлэх хэрэгтэй