📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Эхнэрийн урхи бүтээн, талцан тоглож, тагш юм хайгчдад 2028 онд ямар санал өгөхөө эртхэн тооцоолоорой иргэдээ

 

УИХ-ын даргыг сонгосны дараа Засгийн газрын сайдуудыг томилох ёстой. Гэвч энэ үйл явц улс төрийн маргаанаас болж гацаанд оржээ. Ардчилсан нам Их хурлын даргыг сонгох асуудлаар завсарлага авсан нь Монгол Ардын нам-ын зүгээс “ажил саатууллаа” гэх шүүмжлэл дагуулж байна. Харин АН-ынхан эсрэгээрээ МАН дотроо ойлголцож чадахгүй байгаагийн илрэл хэмээн тайлбарлаж, өөрсдийгөө буруугүй гэж мэдэгдэв.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл ордонд өрнөж буй нөхцөл байдлыг “бие биенээсээ өш хонзон авалцсан, яг л Эхнэрийн урхи кино шиг” хэмээн дүрсэлсэн нь анхаарал татлаа.  Н.Номтобаяр гишүүн АН-ынхан МАН-ын дарга нарын өрөөгөөр орж гараад битгий ганц нэг зуу горьдоод гүйгээд бай гэв, аяга тагш юм гэсэн үг бил үү, 100 нь эсвэл мөнгө үү.  

Мөн УИХ-ын дэд дарга Бат-Эрдэнэ хурлын үеэр ширээ шаасан тухай шүүмжлэл гарч, төрийн дээд байгууллагын ёс зүй, хүндэтгэлийн асуудал сөхөгдөв. Зарим гишүүдийн зүгээс “ингэж доромжилж болох уу, бүр УИХ-ыг тарааж дахин сонгууль явуулъя, чадалтай нь үлдэж, чадахгүй нь явна биз” гэсэн хатуу байр суурь ч илэрхийлж байна.

Хууль ёсоор шинэ Засгийн газар 30 хоногийн дотор бүрэлдэх ёстой. Гэвч аль хэдийн 7 хоног өнгөрөөд байна. Цаг хугацаа хүлээхгүй гэдгийг сануулж, Н.Учрал сайдад хандан анхааруулга хэлэхээс өөр аргагүй нөхцөл үүсчээ.

Өнөө өглөө Ж.Энхбаяр гишүүн “сайдуудыг солих боломжгүй” талаар цухас дурдсан нь нөхцөл байдал улам ээдрээтэй байгааг илтгэнэ.

Нөгөөтэйгүүр, Н.Учралын баримталж буй бодлого нь УИХ-д суудалтай бүх намуудыг оролцуулж, эрх тэгш хандах зорилготой байсан ч МАН доторх нөлөө бүхий бүлэглэлүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, түүнийг “хаданд хавчуулагдсан халиуны зулзага” мэт байдалд оруулсан гэх яриа гарч байна.

Ариунзаяа гишүүн ярихдаа  “МАН түүхэндээ анх удаа ийм олон намын оролцоотой эрх барьж байгаа бөгөөд өмнөх шигээ дангаар шийдвэр гаргах дадал нь одоо хүндрэл үүсгэж эхэлжээ. Олон нам, олон байр суурьтай парламент гэдэг огт өөр орчин болох нь тодорхой болж байна” гэсэн.

“Хоёр монгол хэрэлдэнэ, гурван монгол талцана” гэх үг ч санаанд ормоор. Олуулаа болох тусам ойлголцох бус, харин ч зөрчил нэмэгдэж байх шиг.

Хэрэв ийм байдлаар гацаасаар шинэ Засгийн газрыг бүрдүүлэхгүй 30 хоногийг дуусгавал хууль ёсоор огцрох нөхцөл үүснэ. Гэвч төрийн эрх мэдлийг ийнхүү “огцруулж тоглох” улс төрийн тоглоомын жинхэнэ хохирогч нь жирийн иргэд гэдгийг мартаж болохгүй.

2028 оны сонгууль ойрхон байна. Иргэд ч дүнгээ яаж тавихаа мартаагүй байгаа. Улс төрийн шийдвэр гаргагчид үүнийг эртнээс бодолцох биз ээ.

 Нийтлэлч: Н.Ганаа

Таг: Улс төр

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

2 өдөр

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
3 өдөр

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
4 өдөр

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
4 өдөр

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
4 өдөр

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ