📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Н.Учралын Засгийн газар бодлогын реформ бус түр зуурын тулга тойрсон шийдвэрүүдээр эхэлж байна

 

Сүүлийн үед Н.Учрал-ын тэргүүлж буй Засгийн газрын гаргаж буй шийдвэрүүдийг ажиглавал, эдийн засгийн томоохон бүтцийн реформоос илүү өдөр тутмын, “тухайн мөчийн” асуудлуудад төвлөрсөн шинжтэй харагдах нь бий.

Тухайлбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны хуралдаанаар 9376 хяналт шалгалтыг цуцалсан шийдвэр нь бизнес эрхлэгчдэд тодорхой хэмжээнд амсхийх боломж олгож байгаа ч нөгөө талаас хяналтын тогтолцооны чанар, үр нөлөөг сайжруулах суурь өөрчлөлт дагалдаж байгаа эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Шалгалтыг багасгах нь зөв алхам байж болох ч “яаж илүү ухаалаг, үр дүнтэй хяналт хийх вэ” гэсэн бодлогын шийдэл тодорхой харагдахгүй байна.

Мөн төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах нэрийн дор тайлан, мэдээний тоог цөөлөх, зайнаас ажиллах боломж олгох, амралтын өдрүүдэд ажиллуулахгүй байх зэрэг шийдвэрүүд гарсан. Эдгээр нь хүний нөөцийн менежментийн хувьд дэвшилттэй сонсогдож болох ч төрийн бүтээмж, хариуцлагын тогтолцоог сайжруулах цогц бодлоготой уялдсан эсэх нь мөн л тодорхойгүй.

Нөгөө талд, цаг уурын эрсдэл, гамшгийн бэлэн байдлыг хангах, хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч байгаа нь зайлшгүй шаардлагатай ажил хэдий ч жил бүр давтагддаг улирлын шинжтэй асуудал хэвээр байна. Үүнийг богино хугацааны санхүүжилтээр “аргацаах” бус, урт хугацааны дэд бүтэц, эрсдэлийн менежментийн бодлогоор шийдвэрлэх шаардлага байсаар байна.

Мэдээж, гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зэрэг томоохон төсөл яригдаж буй нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Гэвч энэ нь одоогоор төлөвлөлтийн шатанд байгаа бөгөөд бодит үр дүн нь цаг хугацаанаас ихээхэн хамаарна.

Ийнхүү өнөөгийн Засгийн газрын бодлого, шийдвэрүүдийг нэгтгэн харвал, тодорхой асуудлуудыг “түргэн шийдэх” хандлага давамгайлж, харин эдийн засаг, төрийн бүтцийн гүнзгий реформ, урт хугацааны бодлогын тодорхой зураглал харьцангуй бүдэг хэвээр байна. Богино хугацаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх алхмууд хэрэгтэй ч тэдгээр нь урт хугацааны тогтвортой хөгжилд чиглэсэн бодлоготой уялдахгүй бол үр дүн нь хязгаарлагдмал байх эрсдэлтэй.

Эцэст нь хэлэхэд, Н.Учрал-ын Засгийн газар “жижиг асуудлыг шийдэх” шатнаас “системийн өөрчлөлт хийх” шат руу шилжиж чадах эсэх нь ойрын хугацаанд бодлогын гол сорилт болж байна.

а.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ