Нидерландын алтанзулын өнгөлөг талбай, аварга цэцгэн тэрэгнүүд дэлхийн сая сая жуулчдын сонирхлыг татаж байна. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ энэ жил 79 дэх жилдээ болж байгаа бөгөөд тулип, гиацинт, нарцисс зэрэг хаврын цэцгээр чимэглэсэн аварга том тэрэгнүүдийн парад, нийт 42 километр замыг туулжээ.

Нидерландын тулипын тариалангийн талбайнууд бүрэн цэцэглэж эхэлсэн нь жуулчдыг олноор татаж байгаа билээ. Эрт цэцэглэдэг сортууд дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл, харин оройтож цэцэглэдэг нь тавдугаар сарын эхэн хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Энэ үеэр тус улсыг зорих жуулчдын тоо нэмэгддэг. Алтанзул цэцэг эрт дээр үеэс эд баялаг, элбэг дэлбэг байдлын бэлгэдэл байсаар ирсэн гэж үздэг аж. Түүнээс гадна алтанзул цэцэг нь цөрхөшгүй үнэнч сэтгэлтнүүдийн бэлгэдэл гэж үздэг. Алтанзул нь гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдал, залуу насыг илтгэдэг.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!