📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Алимны шинэ эрин үе айсуй

Apple Inc. компанийн гүйцэтгэх захирал Tim Cook 15 жилийн дараа албан тушаалаа компанийн техник хангамжийн инженерчлэлийн ахлах дэд ерөнхийлөгч John Ternus-т шилжүүлэхээр болжээ. Ирэх есдүгээр сарын нэгнээс эхлэн Ternus дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компаниудын нэгийг удирдах болно. Apple-ийн үнэнч хэрэглэгч биш хүмүүст түүний нэр өнөөдрийг хүртэл төдийлөн танил байгаагүй юм.

Өдгөө 51 настай John Ternus амьдралынхаа бараг талыг Apple Inc.-д өнгөрүүлжээ. Тэрээр 25 жилийн өмнө, коллежоо төгсөөд 2001 онд хоёр дахь ажилдаа орсон нь Apple Inc. байжээ. Үүнээс өмнө тэр виртуал төхөөрөмж үйлдвэрлэгч жижигхэн компанид ажиллаж байсан юм. Apple Inc.-д 2013 он гэхэд техник хангамжийн инженерчлэлийн дэд ерөнхийлөгч болж, 2021 онд ахлах дэд ерөнхийлөгчийн түвшинд дэвшсэн байна.

Ternus нь Cook-ээс 15 насаар дүү компанийн дараагийн удирдагч байж магадгүй гэж яригдаж байсан хамгийн залуу удирдлагуудын нэг байв. ТУЗ-ын шийдвэр Apple Inc.-ын гүйцэтгэх захирлын залгамж халаа компаниа сайн мэддэг хүн байх ёстой байжээ. Учир нь энэ зуунд тус компани ердөө хоёрхон гүйцэтгэх захиралтай байсан нь удирдлагын залгамж чанарыг үнэлдэг соёлтойг илтгэнэ. Ternus 2024 онд өөрийн төгссөн University of Pennsylvania-ийн инженерийн сургуулийн төгсөлтийн ойн арга хэмжээний үеэр ажил амьдралынхаа зарчмыг хэвлэлд нээлттэй хуваалцаж,

“Өрөөнд байгаа хэнтэй ч адилхан ухаантай гэж өөрийгөө бод, гэхдээ тэдний мэддэгийг бүгдийг нь мэднэ гэж хэзээ ч битгий бод. Бусдыг үнэлэх сэтгэлгээ чамд урагшлах итгэлийг өгнө, мөн асуулт асуухаас, мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс бүү ай, даруу байна гэдэг чимээгүй суухыг хэлэхгүй"

хэмээн хэлжээ. Технологийн салбарын хурц зан чанартай удирдагчдын дунд “даруу байдал” гэсэн үг хэрэглэдэг нь түүнийг бусдаас ялгаруулдаг гэж үнэлэгдэж байна.

Түүний Apple Inc. дахь хамгийн эхний төсөл нь Apple Cinema Display-ийн эд ангиудыг шалгах ажил байжээ. Тэр нэг удаа шөнө дунд нийлүүлэгчийн үйлдвэр дээр шургийн толгой дээрх ховилын тоог томруулдаг шилээр шалгаж, 25 байх ёстой эд ангид 35 ховил байгааг маргаж байсан тухайгаа дурссан байна. Шинэ захирал жижиг деталийг ч чухалчилдаг зантай тул шинэ бүтээгдэхүүнд өндөр хяналт тавих нь гарцаагүй юм. Сүүлд өгсөн нэг ярилцлагадаа Ternus Steve Jobs-ийн гар урлалд ханддаг хандлагыг өөрт нь хамгийн их нөлөөлсөн гэж дурсжээ.

Jobs нэг удаа ханын шүүгээний ар талыг нь хараад, хэн ч харахгүй хэсгийг хүртэл гоёмсог хийсэн мужааны ажлыг биширч байсан.

Түүний өнгөрсөнд удирдсан төслүүдийн хүрээ өргөн, том байлаа. AirPods, Apple Watch, Apple Vision Pro зэрэг бүтээгдэхүүний техник хангамжийн хөгжүүлэлтийг хийсэн хүн бол Ternus юм. Мөн Intel Corporation-ийн процессороос татгалзаж, өөрийн Apple Silicon руу шилжих томоохон өөрчлөлтөд ч гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

Ternus-ын сүүлийн удирдсан ажил бол хямд үнэтэй шинэ зөөврийн компьютер болох MacBook Neo юм. Энэхүү төхөөрөмж нь техник хангамжийн зарим ухаалаг шийдлээр өртгийг бууруулж, жишээлбэл iPhone-ийн чипийг компьютерт ашиглах боломжтой болгосон байна.

Ternus-ын хэлснээр компани “хэзээ ч муу бүтээгдэхүүн гаргахыг хүсдэггүй, харин жинхэнэ Apple чанарыг хадгалсан сайн бүтээгдэхүүн хийхийг зорьдог” гэжээ.

Гэхдээ гүйцэтгэх захирал болсноор түүнийг илүү хүнд сорилт хүлээж байна. Apple Inc. хиймэл оюуны өрсөлдөөнд хоцрогдсон гэсэн шүүмжлэлтэй тулгарч байгаа бөгөөд Apple Vision Pro-ийн цаашдын технологийг хэрхэн ашиглах талаар стратегийн шийдвэр гаргах шаардлагатай болно. Хувийн амьдралын тухайд тэрбээр University of Pennsylvania-ийн сэлэлтийн багт багтаж байсан. Сургуулиа төгсөхдөө саажилттай хүмүүст зориулан толгойн хөдөлгөөнөөр удирдах боломжтой робот гар бүтээж байжээ. Бусдаар түүний хувийн амьдралын мэдээлэл нууц юм.

Сонирхолтой нь Tim Cook 51 насандаа Apple-ын гүйцэтгэх захирал болж байсан бол John Ternus ч мөн адил 51 насандаа гүйцэтгэх захирал болж байна. Steve Jobs 14 жил гүйцэтгэх захирлаар ажилласан бол Cook 15 жил удирдлаа. Дараагийн захирлын эрин үе хэр удаан үргэлжлэх, ямар амжилт гаргах, асуудлыг хэрхэн давахыг Apple-ыг хаана аваачих вэ? гэдэг олон асуулт бидний өмнө нээлттэй үлдэж байна даа.

Таг: Олон улс

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Toyota 4 шалтгааны улмаас Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо

Toyota-ийн ийм өндөр орлого нь Японы үйлдвэрлэл, технологи дэлхийд өрсөлдөх чадвараа хадгалж байгааг харуулж байна.

Toyota 4 шалтгааны улмаас  Японы бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо
2 өдөр

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ

Энэ түүхэн өдөр байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, мөн...

Монголд тахь үржиж, 500 гаруй тоо толгойд хүрчээ
2 өдөр

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ

Польшийн 24 настай теннисчин Maja Chwalinska Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд Оросын Diana Shnaider-ийг 7:6 (7:4...

Сонгон шалгаруулалтаас эхэлсэн Польш теннисчний гайхамшигт аялал Францын их дуулга тэмцээний финалд хүрлээ
2 өдөр

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална

Финланд улс ашигласан цөмийн түлшийг байнгын байдлаар булшлах дэлхийн анхны газар доорх агуулахыг ашиглалтад оруулахад б...

Финланд цөмийн хаягдлыг 100 мянган жилийн турш газар дор хадгална
2 өдөр

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ

Японы Фүкүшима хотод дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай электроникийн үйлдвэрийн байрнаас оргосон байна. Албаныхны мэдээлсн...

Фүкүшимад дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай үйлдвэрээс оргожээ