📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Тэргүүн хатагтай, телевизийн залуу хоёрын хошигнол АНУ-ын улс төрийн өвчнийг улам даамжрууллаа гэв

АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп оройн шоуны хөтлөгч Жимми Киммелийг шүүмжилж, түүнийг “бэлэвсэн болох гэж буй эмэгтэй” хэмээн хошигносон нь хэтэрхий доромж, хүчирхийлэл өдөөсөн агуулгатай байсан гэж тэргүүн хатагтай мэдэгдлээ. Энэхүү хошигнол нь Ерөнхийлөгчтэй хамт оролцсон Цагаан ордны сэтгүүлчдийн холбооны зоогийн өмнөхөн цацагдсан юм.

Тэргүүн хатагтай Киммелийн үгийг “үзэн ядалт, хүчирхийлэл агуулсан” хэмээн тодорхойлж, түүний ажилладаг ABC сувгийг “зүй бус үйлдэлд нь арга хэмжээ авах”-ыг уриалжээ.

Мөн бямба гарагт болсон уг зоогийн үеэр зэвсэгт этгээд гал нээсэн бөгөөд эрх баригчдын үзэж байгаагаар энэ халдлага нь Трампын засаг захиргааны гишүүдийг онилсон байж болзошгүй аж. Харин Киммел пүрэв гарагт уг арга хэмжээг элэглэн хошигнож байхдаа:
Манай тэргүүн хатагтай Мелания энд байна. Ямар үзэсгэлэнтэй вэ. Танд яг л удахгүй бэлэвсэн болох гэж буй хүний гялбаа байна” хэмээн хэлсэн байна.

Даваа гарагт X (хуучнаар Twitter) сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Мелания Трамп:
“Киммел шиг хүмүүс орой бүр манай гэрт орж ирж, үзэн ядалт түгээх боломжтой байх ёсгүй” хэмээгээд ABC сувгийг “хатуу байр суурь баримтлах”-ыг уриалжээ.

Мөн тэрээр:
“Миний гэр бүлийн тухай түүний яриа бол инээдэм биш  энэ нь хор хөнөөлтэй бөгөөд Америкийн улс төрийн өвчнийг улам даамжруулж байна” гэж мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп мөн энэ асуудалд байр сууриа илэрхийлж, Киммелийн үгийг “хүчирхийлэлд уриалсан” гэж үзэн, түүнийг ABC болон Disney-ээс нэн даруй халах ёстой гэжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт ч мөн Киммелийг шүүмжилж, “ерөнхийлөгч, тэргүүн хатагтай болон тэдний дэмжигчдийн талаар иймэрхүү үг хэллэг хэрэглэх нь туйлын солиотой” гэж мэдэгдсэн байна.

Бямба гарагийн орой Вашингтон хот дахь Washington Hilton зочид буудалд болсон арга хэмжээний үеэр буутай этгээд хамгаалалтын шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо гал нээжээ. Үүний улмаас Трамп болон түүний эхнэрийг яаралтай гаргасан бөгөөд тэд гэмтээгүй байна.

Ерөнхийлөгч Трамп уг үйл явдлыг эхнэрийнх нь хувьд “нэлээд цочирдом зүйл” байсан гэж тодорхойлжээ.

Сэжигтэн болох 31 настай Коул Томас Аллен нь зоог болж байсан танхим руу орох шатны ойролцоо баривчлагдсан бөгөөд тэрээр Ерөнхийлөгчийг хөнөөхийг завдсан хэрэг болон зэвсгийн холбогдолтой бусад зүйл ангиудаар яллагдагчаар татагдсан байна. Тэрээр одоогоор буруугаа хүлээгээгүй байна.

Таг: Олон улс

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

2 өдөр

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
3 өдөр

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
4 өдөр

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
4 өдөр

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
4 өдөр

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ