📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Төмөр хааны хөлгөөс дэлхийн дэвжээнд: Монголчуудын шатрын гайхамшигт түүх ба оюуны бяд

Төмөр хааны хөлөг ба Монгол шатрын нүүдэл
Еврейчүүд дэлхийг оюун ухаанаараа гайхуулж шатраар тэргүүлдэг байв. Анхны дэлхийн аваргаас эхлээд хүйтэн дайны үед ч дэлхийн аваргууд, топ тамирчид Еврей нар байсан. Тэд ОХУ, тухайн үеийн ЗХУ-ын нэрийн өмнөөс тоглож, ЗХУ оюун ухаанаар дэлхийд тэргүүлдэг гэдгээ зарладаг байв.
Төд удалгүй дэлхийд гайхамшиг болж АНУ-аас Бобби Фишер төрөн гарч ЗХУ-ын Еврей нарыг бут ниргэж, олон жил болсон ноёрхлыг унагаан дэлхийд өөрийгөө батлав. Гайхалтай тоглолт, гайхамшигтай оюун санааг тэр зураглав. Энэ бол хязгааргүй ид шид байлаа. Учир нь шатар хөгжөөгүй газраас Аугаа Суут хүн төрж дэлхийд ноёлох болсон онцгой түүх байсан юм.
Бобби Фишер тэр дэлхийн суут шатарчин болох Таймановыг 6-0, Ларсеныг 6-0 оор хожиж, Дэлхийн аварга төмөр хочит Петросяныг 6,5-2,5 аар хожиж дэлхийн аваргын төлөө үзэх эрхээ авч байсан ялагдашгүй сод үзүүлэлт билээ.
Хамгийн хөгжилтэй нь Бобби Фишер еврей нарыг маш их үзэн яддаг байсан ч өөрөө Еврей хүн болж таарав. Нэг үгээр Еврей нарыг үзэн яддаг Еврей хүн байв. Гэхдээ хамгийн хөгжилтэй нь манай улсын нэрт шатарчин Мягмарсүрэн болон Үйтүмэн гуай нар аугаа суут Бобби Фишертэй тоглоод тэнцэж байсан төдийгүй манай тамирчдыг тэр ихээхэн үнэлж байжээ. Одоо бүр инээдтэй нь Бобби Фишертэй тэнцсэн Үйтүмэн хөдөө нутагт мал маллаж байсан уу гэхээс мэргэжлийн түвшинд бэлтгэгдээгүй, дэлхийн хэмжээний бэлтгэгчгүй байсан гэж хэлж болно.
Дэлхийд Шатар Энэтхэгээс эсвэл Монголд үүссэн гэх асар их маргаан байдаг. Өнөөдөр дэлхийн шатарт Энэтхэгүүд, Хятадууд ноёрхол тогтоохоор ажиллаж байна. Арга ч үгүй биз 100 сая шатарчид тоглож буй газраас шатар хөгжихгүй гээд ч яах билээ.
Шатар монголд үүссэн байх боломжтой архелогийн олдвороос гадна Ноён, Бэрс, Уналга тэрэг, Морь, Тэмээ гээд өдөр тутмын ашиглаж ирсэн дүрсээр нэрлэсэн байдаг. Монгол хаадын дуртай оюуны тоглоом шатар байсан. Дэлхийн түүхийг байлдан дагуулагч Төмөр хаан шатарт маш их хорхойтой. Тэр бүү хэл энгийн шатраас илүү олон нүдтэй, илүү олон дүрстэй 10 харьцах 11 гэдэг байх "Төмөр хааны шатар”-ыг зохион тоглодог байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Хархорум дахь Монгол-Германы археологийн малтлагаас олдворууд, түүний дотор шатрын дүрс гэж тайлбарлагдсан эд өлгийн зүйлс нь Их Монгол Улсын нийслэлд шатар эсвэл шатар төст стратегийн тоглоом тоглогдож байсныг харуулах чухал археологийн нотолгоо болсон юм.
Ямартай ч Өндөр Гэгээн Занабазарын үед ч шатар өргөн дэлгэр байсан, ямар сайндаа л үлгэрт хүртэл орсон байх вэ дээ. Орчин цагийн Монгол улс төрчид ч шатрыг ихэд тоглодог байсан юм. Ж.Самбуу агсан, С.Зориг агсан гээд нэрлэж болно. Өнөөдөр хүртэл Г.Занданшатарыг Ерөнхий сайдын суудлаас буумагц ВР Чесс дэлхий шилдэг баг багтаа авсан байх жишээтэй. Ажил ихтэй завгүй явсан Ерөнхий сайд Сингапурт болсон цугларалтаар ВР чесс багийн эзэн Германы тэрбумтан Вадим Розенштэйныг хожиж ВР чесс д уригдсан юм байна.
Саяхан манай залуу тамирчин С.Билгүүн бодлого бодолтын болон шатрын их мастер болсон нь Ази тивээс энэ хоёр том цолыг авсан анхны хүн боллоо. Дэлхий дээр 7 дахь хүн болж байгаа юм байна. Одоо болж буй дэлхийн шатрын аваргад тэр оролцоод энэтхэгийн ирээдүйн дэлхийн аварга гэж буй шатрын 45 дугаар олимпын аварга Прагнанандааг хожсон байна. Цөөхөн хүн амтай ч Дэлхийн аугаа суут Еврэйтэй эн тэнцэж байж, Улс төрийн зүтгэлнүүд ч оюун санаагаараа дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байна, Билгүүн ч дэлхийн оч үсрүүлж яваа Энэтхэгийн Прагийг өвдөг сөгдүүллээ.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

2 өдөр

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
3 өдөр

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
4 өдөр

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
4 өдөр

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
4 өдөр

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Газын мөргөлдөөнийг зогсоох шинэ төлөвлөгөө танилцуулсан ч Израилийн цэргийн ажиллагаа...

Газад Израилийн цохилт үргэлжилж, 19 палестин хүн амиа алджээ