📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

“Тэтгэврийн зээлийн хэмжээ, хугацаанд хязгаарлалт хийхийг яамнаас зөвлөөгүй”

Тэтгэврийн зээлийн хэмжээг амьжиргааны баталгаажих доод түвшин буюу 498 мянган төгрөгөөс доош оруулахгүй байх шийдвэрээ Монголбанк өөрчилж, хэрэглээний зээл гэсэн ерөнхий ангилалд оруулсан.Тэтгэврийн зээлийг цалингийн зээлтэй адилхан өр, орлогын харьцааг 50:50 хувь болгох шийдвэрийг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 6-р сарын 13-ний өдрийн хуралдаанаас гаргасан. Тэгэхээр тэтгэврийн зээл авахад ямар нэг хугацаа яригдахгүй, арилжааны банкууд өөрийн зээл олгох бодлогын дагуу зохицуулахаар болсон. Гэвч ахмадууд тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон уртасгах санал гаргаж буй юм. Засгийн газрын өнөөдрийн /2025.12.03/ хуралдааны шийдвэрийг танилцуулсны дараа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэтгэврийн зээлийн хугацаа, хэмжээний хязгаартай холбоотой асуудлаар тодруулга мэдээлэл өглөө.  Сайд Т.Аубакир, Тэтгэврийн зээлийн хугацаа, хэмжээтэй холбоотой асуудал яригддаг. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурлаар энэ асуудлыг хэлэлцэж, Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөл оролцсон.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн зээлийн хэмжээ болон хугацаанд ямар нэг хязгаарлалт хийхийг огт зөвлөөгүй. Иргэн тэтгэврээ барьцаалж зээл авах нь арилжааны банк, иргэн хоёрын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зохицуулагдах учир яамнаас арилжааны банкинд хандаж зээлийн хэмжээг бууруул гэж зөвлөх эрхгүй.Ахмадуудын хүсэлтийн дагуу тэтгэврийн зээлд ямар нэг хэмжээ, хугацаа тогтоохгүй байх чиглэлийг Монголбанкинд өгсөн. Банкууд өөрийн бодлогын хүрээнд нөхцөл, шалгуурын дагуу тэтгэврийн зээл олгож байна гэв. 

 

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

3 цаг

Туулын хурдны замын ажлыг түр зогсоохыг үүрэг болголоо

Үргэлжлүүлэн яамны холбогдох газрын дарга нар Туулын хурдын замын төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын явц, т...

Туулын хурдны замын ажлыг түр зогсоохыг үүрэг болголоо
1 өдөр

Х.Нямбатарыг огцруулах саналд өнөөдрийн байдлаар 38 мянган иргэн гарын үсэг зурав, гарын үсэг хэд хүрвэл ЗГ анхаарах вэ

Хэрэв гарын үсэг 50 мянга ба түүнээс дээш гарвал огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцэх магадлал өндөр...

Х.Нямбатарыг огцруулах саналд өнөөдрийн байдлаар 38 мянган иргэн гарын үсэг зурав, гарын үсэг хэд хүрвэл ЗГ анхаарах вэ
2 өдөр

Амьдралын утга учир: Франклын гүнзгий эргэцүүлэл

Виктор Франклын хувьд хүнийг гол хөдөлгөгч хүч бол таашаал биш, эрх мэдэл, хүч чадалд тэмүүлэх хүсэл ч биш харин амьдрал...

Амьдралын утга учир: Франклын гүнзгий эргэцүүлэл
2 өдөр

Панчийн түүх 130 мянган ам.долларын хандив цуглуулав

Бүх сан амьтны амьдрах орчныг сайжруулахад зарцуулагдах бөгөөд Punch-ийн өөрийн, түүнчлэн ерөнхий байгууламжийн менежмен...

Панчийн түүх 130 мянган ам.долларын хандив цуглуулав
2 өдөр

Ажилтан, ажил олгогч хоёр сэтгэл дундуур бол өөрчлөлтийг эхлүүлэх хэрэгтэй

Ажилтан нь хийж буй ажлаасаа утга учир, үнэ цэнийг мэдрэхгүй байгаа бол... Хэн нэгэн нь зориг гаргаж өөрчлөлтийг эхлүүл...

Ажилтан, ажил олгогч хоёр сэтгэл дундуур бол өөрчлөлтийг эхлүүлэх хэрэгтэй