📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Х.Нямбатарыг огцруулах саналд өнөөдрийн байдлаар 38 мянган иргэн гарын үсэг зурав, гарын үсэг хэд хүрвэл ЗГ анхаарах вэ

Хотын Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд  2026.04.07-ны 11:30 цагийн байдлаар 38,278 хүн гарын үсэг зураад  байна. Хэрэв гарын үсэг 50 мянга ба түүнээс дээш болоод олон нийтийн анхаарлыг татвал Ерөнхий сайд, Хотын ИТХ, эсвэл УИХ-аар асуудлыг хэлэлцэн огцруулах эсэхийг шийдэх юм. Хэдэн хүн гарын үсэг зурсны дараа огцруулахыг иргэд харах, гарын үсэг зурах сонирхолтой хүмүүс зурах л үлдээд байна. 

Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан энэхүү өргөдлийг гаргаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн Нямбаатар нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа дараах ёс зүйн болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн гэж үзэх үндэслэл байна. Үүнд:

  1. Иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулж, олон нийтийг турхирсан. Нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийн үзэл бодол, эсэргүүцэл илэрхийлэх үйл ажиллагаанд хандахдаа төрийн албан хаагчид болон намын харьяалал бүхий гишүүдийг ашиглан эсрэг чиглэлийн зохион байгуулалттай жагсаал, цуглаан хийснээрээ иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхэд шууд болон шууд бусаар нөлөөлж, иргэдийн хооронд нь талцуулан турхирч байна. Төрийн эрх мэдэл бүхий субъект иргэдийн эсрэг байр суурьтай зохион байгуулалт хийх нь засаглалыг ардчилсан зарчмаар хэрэгжүүлэхтэй нийцэхгүй 
  2. Хүний эрхийн зөрчил үйлдэж, зүй бус харилцаа гаргасан. Хотын дарга Х.Нямбаатар нь иргэдтэй зүй бус харилцаж зүй ёсны шаардлага тавьсан иргэн, сэтгүүлчдийг үг хэлээр доромжилж, гүтгэх явдал хэвийн мэт болсон нь нийтийн албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй байна. Тэрээр өөрийн зохион байгуулсан жагсаалын үеэр иргэдийг "Террорист" гэж зарлаж, иргэдийн гэрийн хаягийг зааж өгнө, гэрийнх нь гадна жагсана гэх мэт нийтийн албан тушаалтанд байж боломжгүй хандлагыг гаргаж байна. 
  3. Төсвийн хаалттай үр ашиггүй зарцуулалт. Х.Нямбаатар хотын даргаар ажиллаж байгаа 2023-2025 оны хугацаанд нийслэлийн төсвийн нийт зарлага 1 их наяд 277.9 тэрбум төгрөгөөс 5 их наяд 866 тэрбум төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтын механизм хангалтгүй, олон нийтэд тодорхой биш хэвээр байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүд үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгож байна.
  4. Сэлбэ, дунд голыг сүйтгэсэн. Туул, Сэлбэ, Дунд голын ай сав, тэдгээрт хэрэгжүүлсэн хот байгуулалт, дэд бүтцийн бодлого нь байгаль орчны тэнцвэр, иргэдийн аюулгүй байдал, хотын экосистемд сөрөг нөлөө үзүүлж байна. Одоогийн байдлаар хотын захиргааны хийсэн далан барих зэрэг ажлын хүрээнд Сэлбэ, гол Дунд голын урсац доголдсон нөхөн сэргээлт хийгээгүй байдалтай байна. 
  5. Туулын хурдны замын төсөл. Х.Нямбаатар нь Туул голын дээгүүр хурдны зам барих төслийг хэрэгжүүлэхдээ: олон нийтээр хэлэлцүүлэлгүй, байгаль орчны үнэлгээ судалгаа зохих түвшинд хийгдээгүй ажлыг иргэд эсэргүүцсээр байхад хүч түрэмгийлэн хийхээр зүтгэж, Туулын бургасыг сүйтгэж байна. Туулын хурдны замын төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй, эдийн засгийн хувьд ашиггүй, түгжрэлийн асуудын оновчтой шийдэл биш болох талаар мэргэжлийн судлаачид, иргэд байр сууриа илэрхийлж, эсэргүүцсээр байгаа юм. 
  6. Иргэдийн оролцоог хангадаггүй. Улаанбаатар хотын хэт томорсон төсвийн хүрээнд хэдэн арван мега төслүүд багтсан боловч хотын дарга Х.Нямбаатар нь томоохон шийдвэрүүдийг иргэдтэй хангалттай хэлэлцдэггүй, мэдээллийн ил тод байдлыг хангадаггүй, хотын нээлттэй хэлэлцүүлэг, санал авах үйл явц хэлбэрийн шинжтэй болсон. Асуулт асууж мэдээлэл хүссэн иргэдэд “шийдвэр аль хэдийн гарсан”, чи хэний хүн юм гэх байдлаар ханддаг нь хэрээс хэтэрсэн.
  7. Нийслэлийн ИТХ буюу өөрт нь хяналт тавих бүтцийг худалдан авч хяналтгүй засаглал бүрдүүлсэн. Х.Нямбаатар нь өөрт нь чиг үүргийн дагуу хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд өөрийн харьяа байгууллагад албан тушаал өгөх замаар удирдлагын бүтэцдээ ажиллуулсан. Ийнхүү Х.Нямбаатарт хяналт тавих ёстой бүтэц нь ажиллах боломжгүй болж, эсрэгээрээ түүний удирдлагын нэгж бүтэц болсон нь эрх мэдлийн хяналт тэнцлийн зарчмыг алдагдуулаад байна. 

Иймд МУ-ын Ерөнхий сайд Н.Учралыг нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулахыг шаардаж байна.

Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй.
Таг: Улс төр

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Амьдралын утга учир: Франклын гүнзгий эргэцүүлэл

Виктор Франклын хувьд хүнийг гол хөдөлгөгч хүч бол таашаал биш, эрх мэдэл, хүч чадалд тэмүүлэх хүсэл ч биш харин амьдрал...

Амьдралын утга учир: Франклын гүнзгий эргэцүүлэл
1 өдөр

Панчийн түүх 130 мянган ам.долларын хандив цуглуулав

Бүх сан амьтны амьдрах орчныг сайжруулахад зарцуулагдах бөгөөд Punch-ийн өөрийн, түүнчлэн ерөнхий байгууламжийн менежмен...

Панчийн түүх 130 мянган ам.долларын хандив цуглуулав
1 өдөр

Ажилтан, ажил олгогч хоёр сэтгэл дундуур бол өөрчлөлтийг эхлүүлэх хэрэгтэй

Ажилтан нь хийж буй ажлаасаа утга учир, үнэ цэнийг мэдрэхгүй байгаа бол... Хэн нэгэн нь зориг гаргаж өөрчлөлтийг эхлүүл...

Ажилтан, ажил олгогч хоёр сэтгэл дундуур бол өөрчлөлтийг эхлүүлэх хэрэгтэй
1 өдөр

Эмэгтэй гишүүдийн хувцаслалтад дүрэм байдаг уу

Эцэст нь хэлэхэд, хувцаслалтын асуудал нь зөвхөн дүрэм журам гэхээс илүү соёл, ёс зүй, олон нийтийн хүлээлттэй салшгүй х...

Эмэгтэй гишүүдийн хувцаслалтад дүрэм байдаг уу
4 өдөр

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын сайд нарын нэрс тодорлоо

Учралын засгийн газар бүрдсэн ч айлын эрх хүүхдүүдийг оруулжээ гэх шүүмжлэл байна.

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын сайд нарын нэрс тодорлоо